Монголын кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давлагааг түүчээлэх зорилготой Алтан Өргөө олон улсын кино наадам (GGIFF) нь энэ жил 10 дахь жилдээ зохиогдох гэж байна. Монголын кино институтээс зохиох уг кино наадам нь ирэх 6-р сарын 3, 4, 5-нд Тэнгис кино театрт зохиогдоно. Алтан Өргөө кино наадмын уралдаант хэсэгт зөвхөн богино кинонууд бүртгэх ба
Бүртгэл дуусах хугацаа:
Бүртгэл илгээх боломж 2022 оны 5 сарын 15-ний 23:59 цагт хаагдана.
Шаардлага
Кино бүтээлийн сэдэв чөлөөтэй.
Киног бүтээгч (продюсер эсвэл найруулагч) нь Монгол Улсын иргэн байна.
Бүртгүүлж буй кино нь Монгол дахь өөр кино уралдаан, кино наадамд оролцоогүй байх ёстой (оюутны кино наадамд оролцсон байж болно).
Кино нь сүүлийн 3 жилийн дотор бүтээгдсэн байна.
Кинонд ашигласан хөгжим зэрэг зохиогчийн эрх шаардсан бусад материалд зохиогчийн эрхийн зөвшөөрлийг авч ашигласан байна.
Киноны форм болон хугацаа дараах 4 төрлийн аль нэгт хамаарах боломжтой:
Хүүрнэлт кино: Ямар нэгэн үйл явдлыг хүүрнэж буй уран сайхны кино. Хийц болон жанр чөлөөтэй.
Хугацаа: 3-30 минут
Хүүхэлдэйн кино: Киноны 70-аас дээш хувь нь хүүхэлдэйн киноны арга ажиллагааг ашиглан хийгдсэн хүүрнэлт болон хүүрнэлт бус кино.
Хугацаа: 3-15 минут
Баримтат кино: Бодит байдлыг баримтжуулах зорилготой бүтээгдсэн кино.
Хугацаа: 3-15 минут
Эксперименталь кино: Хүүрнэлт уламжлалд баригдаагүй, цэвэр илэрхийлэмжийг урьтал болгосон авангард кино.
Хугацаа: 3-15 минут
Шагнал
Монгол
Алтан өргөө шагнал (Шилдэг хүүрнэлт киноны шагнал): 3.000.000 ₮
Шилдэг хүүхэлдэйн киноны шагнал – Японы TBS телевизийн 24 дэх удаагийн Digicon6 кино наадамд бүтээлээ өрсөлдүүлэн 2022 оны 11 сард Японд очин кино наадамдаа биечлэн оролцох зардлын эрх
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.tbs.co.jp/digicon/en/
Шилдэг баримтат киноны шагнал: 500.000 ₮
Шилдэг эксперименталь киноны шагнал: 500.000 ₮
Олон улс
Шилдэг олон улсын кино
Кино бүртгэл
Киног бүртгүүлэхэд 50.000 ₮ хураамж төлнө.
2013-2020 оны Алтан Өргөө кино наадамд бүтээлээ бүртгүүлж байсан бол 20.000 ₮ хураамж төлнө.
Нэг бүтээгчээс 3-с дээшгүй тооны кино бүртгэж авна. Кино бүр дээр хураамж төлнө.
Киног бүртгүүлэхдээ өндөр чанартай кино файлыг явуулах ба Wetransfer, MEGA, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглан интернетээр татаж авах боломжтойгоор илгээх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг info@mfi.mn мэйлээр авна уу.
Сонгон шалгаруулалт
Таны бүтээл кино уралдаанд шалгарсан эсэхийг таны бүртгүүлсэн мэйлээр мэдэгдэх болно. Зөвхөн уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг кино наадмын үеэр толилуулна.
Зөвшилцөл
Уралдаант хэсэгт бүртгүүлж буй бүтээлийг бүртгүүлэгч өөрөө бүтээсэн, эзэмшдэг, бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг батлан даах шаардлагатай.
Бүх кино олон улсын зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв кино бүтээгчид өөрөө бүтээгээгүй хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашиглах бол тухайн зохиогчийн эрхийг ашиглах эрхийг авсан нотолгоог гаргаж өгөх шаардлагатай. Хэрэв кино бүтээгчид лицензгүй материалыг ашигласан нь тогтоогдвол уралдаант хэсэгт сонгохгүй.
Уралдаант хэсгийн зохион байгуулах хороо нь таны бүтээл болон мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй. Гэвч киноны санаа, өрнөл, гол санаа болон бусад элементүүдтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлчид бүтээсэн тохиолдолд кино уралдааныг зохион байгуулах хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхцсан, бие даан бүтээгдсэн гэдгийг бүртгүүлэгч нь хүлээн зөвшөөрнө.
Бүх бүртгүүлсэн бүтээлийг Монголын кино институтийн зүгээс олон нийтэд ашгийн бус зорилгоор бүтнээр болон хэсэгчилсэн байдлаар үзүүлэх боломжтой байх ба киноны зохиогчийн эрхийг шилжүүлэн авахгүй.
Уралдаант хэсгийг зохион байгуулах хороо нь уралдаант хэсэгт шалгарсан кинонуудыг гаргах дарааллыг бие даан шийдэх эрхтэй.
Бүртгүүлэгч нь Монголын кино институтээс аливаа хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхгүй. Үүнд зохиогчийн эрх, барааны тэмдэг, нэр төрийн асуудалтай холбогдолтой өр төлбөр, алдагдал, аливаа зардал (өмгөөлөгчийн төлбөр, шүүхийн зардал болон бусад зардал) зэрэг хохирол багтана.
Хэрвээ таны бүртгүүлсэн кино уралдаанд шалгарвал бүртгүүлэгч та бүтээлээ уралдаант хэсгээс татахгүй, зохион байгуулах хороонд үзвэрийн үеэр киног гаргах эрхийг олгож байгааг, мөн дээрх шаардлага болон заалтуудыг хүлээн зөвшөөрч байна гэдгээ батлах юм.
Дараах холбоосоор хандаж киногоо бүртгүүлнэ үү:
